"ТҮМЭН ШУВУУТ" ХК: Өндөгний хангамж тасалдахгүй, үнэ нэмэгдэхгүй

"ТҮМЭН ШУВУУТ" ХК: Өндөгний хангамж тасалдахгүй, үнэ нэмэгдэхгүй

"Аз жаргалыг үйлдвэрлэнэ" уриатай Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" ХК коронавирусийн халдвартай үед бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол бий болгохгүй гэдгээ мэдэгдлээ. 

ТУС МЭДЭГДЭЛД,

"СOVID 19 вирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан иргэд хүнс нөөцлөх зорилготойгоор дэлгүүр, худалдааны төвд олноороо бөөгнөрч, өөртөө болон бусдад эрсдэл учруулахаар байдал үүсгээд байгаа тул "Түмэн шувуут" ХК-ийн зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна. 

Бид Засгийн газраас баримталж байгаа хүнсний хангамжийг таслахгүй байх чиглэлийн хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу тахианы тэжээлийг саадгүй тээвэрлэж, өндөгний үйлдвэрлэлээ явуулж байна. Иймд бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.