Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3.8 мянган тонн өвсийг үнэгүй олгоно

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3.8 мянган тонн өвсийг үнэгүй олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.03.11/ болж байна. Тус хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын асуудлыг хэлэлцлээ.

Улмаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3.8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгох шийдвэр гаргалаа.

Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах юм байна. Үүнээс гадна нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад фургон, хөдөлмөр хамгааллын хувцас зэргийг олгохоор болжээ.