“Монголд халдвар ороод ирчихсэн байсан” гэх гадны иргэдийн сэтгэгдэлд хүмүүс бухимдаж байна

“Монголд халдвар ороод ирчихсэн байсан” гэх гадны иргэдийн сэтгэгдэлд хүмүүс бухимдаж байна

Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи /Арева/" компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвартай нь  шинжилгээгээр тогтоогдсон. Өнгөрсөн хугацаанд Монгол улсад коронавирусийн тохиолдол хараахан илрээгүй байсан бөгөөд Франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирсэнд олон нийт туйлын бухимдалтай хандаж байсан юм.

Тэгвэл энэ талаар Монгол улсад байрлах нэгэн сургалтын төвийн гадаад багш сэтгэгдэл бичсэн нь олон нийтийн сүлжээгээр хүчтэй тарж, тэдний уур бухимдлыг төрүүлээд байна. Уг сэтгэгдлийн утга нь:

  • -Миний бодож байгаагаар энэ халдвар аль хэдийн ороод ирчихсэн байсан. Тэд гадаадын хүнээс илрэхийг нь хүлээж байгаад олон нийтэд энэ тухай зарласан.
  • -Ер нь тийм шүү.  Энэ бол туршилтын улмаас дөнгөж батлагдсан анхны тохиолдол юм. Хөл хорионд ороогүй бас шалгагдаагүй  бусад хүмүүс байгаа гэж би бодож байна.
  • - Яг миний бодол. Тэд харь хүнийг буруутгах зөв мөчийг л хүлээж байсан” гэж сэтгэгдэл үлдээжээ.