Эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-нд 500 гаруй Монгол иргэн оролцож байна

Эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-нд 500 гаруй Монгол иргэн оролцож байна

НҮБ-ын Хүүхдийн сангаас анх удаа зохион байгуулж буй эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. “Running World cup” тэмцээн нь НҮБ-ын хүүхдийн санд вакцин хандивлах, гүйлтээр дамжуулан хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.

Энэхүү тэмцээнд Монголын 500 орчим иргэд оролцож байна. Монгол улсаас Токиогийн олимпын эрх авсан  Б. Мөнхзаяа, 24 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч Д.Амгаланжаргал, олон өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал зэрэг мэргэжлийн тамирчдаас эхлээд энгийн иргэд хүртэл оролцож байгаа юм байна.

Манай улс өнөөдрийн байдлаар 181 улсаас 14-р байранд эрэмбэлэгджээ. Тэмцээний дүнг гаргахдаа гүйсэн км замыг нь хүн амын тоотой нь харгалцуулан дүгнэдэг аж. Тэгэхээр оролцох хүний тоо нь маш чухал юм. Тэмцээнд мэргэжлийн гүйгчдээс эхлээд энгийн иргэд хүртэл эх орноосоо оролцох боломжтой.

Ингэхийн тулд “Running world cup” сайт болон “Running world cup” аппликейшнийг утсандаа татан авч бүртгүүлэн гүйхдээ утсаа биендээ байлгаснаар гүйлтийн хэмжүүр ажиллана.

Гүйлтийн аппликейшн нь “Run world cup” –тай автоматаар холбогдон тооцогдох юм. Гэхдээ нэг км замыг 10 минутаас дээш хугацаанд туулсан байх шаардлагатай. Тухайлбал зургаан км замыг нэг цагаас илүү хугацаанд туулбал тооцохгүй гэсэн үг юм.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө