“Шинэ хөрс” боорцогны үйлдвэр баригдаж дуусаагүй барилгад, гурилын зуурмагаа хөнжлөөр хучин  үйлдвэрлэл явуулж байжээ

“Шинэ хөрс” боорцогны үйлдвэр баригдаж дуусаагүй барилгад, гурилын зуурмагаа хөнжлөөр хучин үйлдвэрлэл явуулж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Шинэ хөрс" боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн үйлдвэрт боорцогны зуурмагийг хөнжлөөр хужсан, баригдаж дуусаагүй барилгад үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн тус газар зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй байжээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг нь тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 240 килограмм зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна. Улмаар тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ.