Олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээ санаатай болон санамсаргүй байдлаар түгээсэн 17 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэднийг коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэл түгээж олон нийтийг айдаст автуулж, эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдсон, уриалан турхирсан гэж үзэж байгаа юм байна.
Аливаа мэдээг нягталж шалгалгүй түгээх нь эрүүгийн хэрэгт татагдах үндэслэл болдог. Учир нь Эрүүгийн болон Зөрчлийн хуульд "Худал мэдээлэл түгээх" гэсэн хариуцлага хүлээлгэх зүйл анги байдаг юм.
Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүр ёс зүйтэй байж, баталгаагүй, баримтгүй, эх сурвалжгүй худал мэдээг өөрийн цахим хуудсанд нийтлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас хатуу анхаарууллаа.