Япон улс хүн унахад зориулсан, устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг дөрвөн хөлт робот морь “CORLEO”-г албан ёсоор танилцуулж, "Осака-Кансай 2025" еxpoгийн үзэсгэлэнд олон нийтэд үзүүлжээ.
ВИДЕО:
Meet the new Kawasaki CORLEO a four-legged robot that humans can ride.
— Brian Roemmele (@BrianRoemmele) April 5, 2025
Some ask why?
Some say why not? pic.twitter.com/cPgPqgYF9u
CORLEO нь зөвхөн төсөл төдий зүйл биш бөгөөд бодит ажиллагаатай, хүний жинг даах чадвартай ухаалаг робот аж. Тус роботыг унаж явах боломжтойгоор зохион бүтээсэн бөгөөд тээвэрлэлт, онцгой байдал, аялал жуулчлал зэрэг олон салбарт ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид онцолсон байна. CORLEO-г хөгжүүлж буй инженерүүдийн хэлснээр, энэхүү робот нь устөрөгчийн түлшний эс ашиглан ажилладаг тул нүүрс төрөгчийн ялгаруулалтгүй, байгальд ээлтэй шинэ үеийн тээврийн хэрэгслийн нэгэн жишээ гэжээ.
Роботын дөрвөн хөлт бүтэц нь уулархаг болон бартаатай замыг туулах чадвартай болгосон бөгөөд унаач хүнийг тогтвортой, аюулгүй авч явах инженерийн шийдэлд онцгой анхаарсан байна.
"Осака-Кансай 2025" Expo нь технологи, байгаль орчин, хүний амьдралын ирээдүйг харуулах олон шинэ шийдэл, инновациудыг танилцуулж буй томоохон үзэсгэлэн бөгөөд CORLEO робот морь нь анхаарал татах бүтээлүүдийн нэг болсон байна. Энэхүү роботын хөгжүүлэлт цаашид цэргийн бус хэрэглээ, байгаль орчны судалгаа, тусламж үйлчилгээний салбарт өргөн ашиглагдах боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.