Хятадын тарифыг 125 хувь болгон нэмэгдүүлж, бусад орнуудад тогтоосон тарифаа 90 хоног түр зогсоож буйгаа Д.Трамп зарлалаа

Хятадын тарифыг 125 хувь болгон нэмэгдүүлж, бусад орнуудад тогтоосон тарифаа 90 хоног түр зогсоож буйгаа Д.Трамп зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.04.09/ ихэнх улс орнуудад ногдуулсан тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан боловч Хятадын импортын тарифыг 125 хувьд хүргэж нэмэгдүүлжээ.  Тэрээр энэ шийдвэрээ "Бээжингийн зүгээс дэлхийн зах зээлд хүндэтгэлгүй хандаж, ижил хэмжээний хариу арга хэмжээ авсан"-тай холбон тайлбарласан байна.

Д.Трампын энэхүү шийдвэр нь санхүүгийн зах зээлд үүссэн түгшүүр, ялангуяа бондын зах зээлийн тогтворгүй байдалтай холбоотойгоор гарсан гэж үзэж байна. Тэрээр өмнө нь ямар нэгэн саатал гарахгүй гэж мэдэгдэж байсан ч гэнэт байр сууриа өөрчилсөн нь олон улсын түншүүдийг гайхшруулжээ.

Хятадын тал АНУ-ын энэ үйлдлийг нэг талыг барьсан, дэлхийн худалдаанд хохирол учруулахуйц гэж үзэн, цаашид хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Тэд АНУ-ын хөдөө аж ахуй, үйлчилгээ, оюуны өмчийн салбарыг онилсон хариу арга хэмжээ авах боломжтой гэжээ.

Д.Трампын дээрх шийдвэр нь дэлхийн санхүүгийн зах зээлд ихээхэн нөлөө үзүүлж, хувьцааны үнэд огцом өөрчлөлт оруулах болсон. Иймд АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдахчуудын зүгээс Д.Трампын энэ шийдвэрийг дэмжиж байгаа ч зарим нь эдийн засгийн үр дагаварт санаа зовниж байгаа юм. Харин Ардчилсан намынхан уг үйлдлийг тогтворгүй, улс төрийн зорилготой гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: New York Post