Өчигдөр /2025.04.14/ дэлхийн анхаарлыг татсан нэгэн түүхэн үйл явдал боллоо. Тодруулбал, "Blue Origin" компанийн New Shepard пуужин дэлхийгээс хөөрч, анх удаа зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг сансарт гаргасан байна.
Нислэгийн бүрэлдэхүүн:
- Поп од Кэти Перри
- Телевизийн сэтгүүлч Гейл Кинг
- Журналист, нисгэгч, Blue Origin компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес
- NASA-ийн инженер Эиша Боү
- Кино продюсер Керианн Флинн
- Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалагч, астрофизикч Аманда Нгуен нар багтсан байна.
Нислэг нь 10 минут үргэлжилсэн бөгөөд 106 км-ын өндөрт хүрч, олон улсын сансрын хязгаарын шугамыг давсан байна. Нислэгийн үеэр зорчигчид жингүйдэл мэдрэмжийг авчээ. Энэ удаагийн сансрын аялал нь эмэгтэйчүүдийн сансарт эзлэх байр суурийг бэхжүүлэх, сансар судлалын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан гэжээ. Гэвч зарим шүүмжлэгчид энэ төрлийн нислэгүүдийг зөвхөн шоу болгон ашиглаж, бодит шинжлэх ухааны ач холбогдолгүй гэж үзсэн. Сонирхуулахад, Blue Origin компанийн New Shepard пуужинд сууж сансарт хийх аялалын үнэ нь зорчигчийн онцлог, санхүүгийн чадамжаас хамаарч өөр өөр байдаг байна. Тухайлбал, 2021 онд анхны нислэгийн нэг суудал 28 сая ам.долларт зарагдсан байдаг.
Эх сурвалж: People.com
Blue Origin сансрын нислэг 11 минут үргэлжилдэг юм байна. 3200 км/цаг буюу 2.6 мак хурд аван 105 км өндөрт гарч хурдасгуур салсны дараа чөлөөт уналтаар дэлхий рүү бууж ирнэ. Нислэгийн нэг суудлын үнэ $28 сая. 😉 pic.twitter.com/8Wa0JQYn5p
— Lutaa (@LutochirT) April 14, 2025