Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд 128 бөх зодоглож, түрүү бөх 20 сая төгрөг гардана

Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд 128 бөх зодоглож, түрүү бөх 20 сая төгрөг гардана

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Тодруулбал, энэ сарын 26-ны бямба гарагт аварга цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааны товыг албан ёсоор зарлав. Энэ барилдааны түрүү бөх 20, үзүүр бөх 10 сая төгрөг гардана. Харин их шөвөг тус бүр тав болон наймд шалгарсан бөхчүүд 2.5 сая төгрөгийн бай шагнал авах аж.