В.Зеленскийтэй хийсэн уулзалтын дараа Д.Трампын байр суурь өөрчлөгдөж, "Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжтой" гэж мэдэгджээ

В.Зеленскийтэй хийсэн уулзалтын дараа Д.Трампын байр суурь өөрчлөгдөж, "Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжтой" гэж мэдэгджээ

Өчигдөр /2025.04.26/ Ватиканд болсон Пап лам Францисын оршуулгын ёслолын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар 15 минутын турш ганцаарчилсан уулзалт хийжээ. Энэ нь тэдний хоёрдугаар сард Вашингтонд болсон хурц уулзалтаас хойших анхны нүүр тулсан уулзалт болсон бөгөөд хоёр тал өчигдөр болсон уулзалтыг “үр дүнтэй” хэмээн тодорхойлсон байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский уулзалтыг “сайн уулзалт” гэж нэрлээд, “бид олон зүйлийг нэг нэгээр нь ярилцсан. Бид хамтдаа үр дүн гаргана гэдэгт найдаж байна. Бидний ард түмний амийг хамгаалах, бүрэн, болзолгүй гал зогсоох, дахин дайн гарахаас сэргийлэх найдвартай, тогтвортой энх тайвныг бий болгох талаар ярилцсан” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл 15 минут үргэлжилсэн АНУ, Уркаины Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр "ямар ч урьдчилсан нөхцөлгүй” гал зогсоох шаардлагатай гэдгийг В.Зеленский онцолсон байна. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан Украины эсрэг довтолгоогоо зогсоохыг уриалж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн нь түүний өмнөх байр сууринаас өөрчлөгдсөн болохыг харуулж байна. Энэхүү уулзалт нь өнгөрөгч хоёрдугаар сар /2025.02/-д Цагаан ордонд болсон хурц уулзалтын дараа хоёр талын харилцааг сэргээх алхам болсон бөгөөд олон улсын ажиглагчид энэхүү уулзалтыг “түүхэн” гэж нэрлэж, ирээдүйн энхийн хэлэлцээрт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.  

Тодруулбал,  Олон улсын ажиглагчид энэхүү уулзалтыг “түүхэн мөчийн эхлэл” гэж үзэж байна. Учир нь Украины дайныг зогсоох дипломат үйл явцад АНУ-ын шууд дэмжлэг ихээхэн чухал ач холбогдолтой гэж тооцогддог. Харин АНУ-ын зарим хэвлэлүүд уулзалтыг “болгоомжтой найдлага төрүүлсэн” гэж тодорхойлсон ч, үр дүн нь хоёр удирдагчийн цаашдын бодлогоос ихээхэн хамаарна гэж анхааруулжээ. Тэгвэл Украины дотоод шинжээчид Д.Трампын хэлсэн үгийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрвээ Д.Трамп Оросын эсрэг илүү хүчтэй байр суурь баримтлах юм бол энэ нь гал зогсоох яриа хэлэлцээнд бодит түлхэц өгөх боломжтой гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Washington post

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө