АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ватиканд Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаны дараа ОХУ-ын удирдагч В.Путинд хандан энхийн замыг эрэлхийлэхийг уриаллаа.
Тодруулбал, Д.Трамп сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр, "Би түүнийг буудахаа зогсоож, гэрээнд гарын үсэг зурахыг хүсч байна. Бидэнд гэрээний нөхцөл байгаа гэж бодож байна. Би түүнийг гэрээнд гарын үсэг зурж, үүнийг дуусгаад, хүмүүс хэвийн амьдралдаа эргэж очихыг хүсч байна" гэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Д.Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан, Оросын зүгээс энгийн иргэдийн амьдарч буй нутаг дэвсгэр, хот суурин газрууд руу пуужин харвасан үйлдлийг эрс шүүмжилсэн бөгөөд “В.Путиныг дайныг зогсоох хүсэлгүй мэт харагдуулж байна” гэсэн юм. Мөн тэрээр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг энхийн хэлэлцээрт хүрэх сонирхолтой гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Шинжээчид Д.Трампын байр суурьт гарч буй энэ өөрчлөлтийг дэлхий нийтийн энхийн яриа хэлэлцээний үйл явцад нааштай нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үнэлж байна.
Эх сурвалж: BBC