Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал өнөөдөр /2025.04.28/ болж байна. Энэ хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгоно.
Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлсэн байгаа юм.
ВИДЕО:
Тэгвэл энэхүү хурал одоогоор орон нутгийнхан болон сонгогчдын эсэргүүцэлтэй нүүр тулаад байна. Тэд “Шударга бус сонгууль болж байна. Орон нутгийнхан оролцохоо больё”, “Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл огцор”, “Хөлбөмбөгийн холбооны дүрмийг шинэчил”, “Сонгуулийн дүрмээ шударга болгочихоод саналаа өгмөөр байна”, “Нэг гараанаас жигд хөгжмөөр байна” зэргээр эсэргүүцэж, байр сууриа илэрхийлцгээж байна.