Ливерпүүл клуб Английн Премьер лигийн аваргын цомыг өргөсөн явдалд Ц.Элбэгдорж, "Бид хэзээ ч ганцаар алхахгүй" гэж жиргэжээ

Ливерпүүл клуб Английн Премьер лигийн аваргын цомыг өргөсөн явдалд Ц.Элбэгдорж, "Бид хэзээ ч ганцаар алхахгүй" гэж жиргэжээ

Ливерпүүл клуб Английн Премьер лигийн 2024-2025 оны улиралд түрүүлж, түүхэндээ 20 дахь удаагаа дээд лигийн аваргын цомыг өргөжээ. Тэд “Тоттенхэм Хотспур”-ыг 5:1 харьцаатай бут ниргэж, албан ёсоор аварга болсноо зарласан юм. 

Энэ ялалт нь Ливерпүүлд 2020 оноос хойших Премьер лигийн анхны аварга болсон тохиолдол юм. Мөн улирлын төгсгөл хүртэл дөрвөн тоглолт үлдээд байхад хамгийн ойрын өрсөлдөгч “Арсенал” онооны зөрүүгээр гүйцэх ямар ч боломжгүй болсон байна. Ингэснээр Ливерпүүл Английн хөлбөмбөгийн дээд дивизионы 20 удаагийн түрүүлэлтээрээ “Манчестер Юнайтед”-тай ижил амжилт үзүүлж, спортын түүхэнд нэрээ мөнхөллөө.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ливерпүүл багийн хөгжөөн дэмжигч бололтой. Тэрбээр өөрийн Х хуудастаа, "Бид аварга боллоо. Хорин удаагийн аварга. Алдарт Жерардын үеэс дэмжиж ирлээ. Баярлаж байна. Копууддаа баяр хүргэе. Бид хэзээ ч ганцаар алхахгүй" хэмээн жиргэжээ.