АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гараг /2025.04.28/-т гурван чухал зарлигт гарын үсэг зуржээ. Тэдгээрийн нэг нь АНУ-ын “санктюари” буюу орогнолын хотуудын эсрэг чиглэж байгаа бол нөгөө нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа буруутгагдсан цагдаагийн ажилтнуудыг хамгаалах арга хэмжээ авах тухай багтаж байгаа аж.
Тодруулбал, Д.Трампын гарын үсэг зурсан эхний зарлиг орогнолын хотуудын санхүүжилтийг багасгах, хууль сахиулах агентлагуудын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой байгаа аж. Тэрээр орон нутгийн удирдлагууд холбооны цагаачлалын хуулийг зөрчиж буйг шүүмжилж, тэднийг холбооны санхүүжилтээс хасах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Харин түүний хоёр дахь зарлиг нь цагдаагийн албан хаагчдыг олон нийтийн шүүмжлэл, мөрдөн шалгалтын дарамтаас хамгаалах, хууль сахиулагчдын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэжээ. Үүнд хууль сахиулах байгууллагуудыг санхүүгийн болон сургалтын дэмжлэгээр хангах тухай заасан байна. Гурав дахь зарлиг нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байгааг Цагаан ордны албаны эх сурвалжууд онцолжээ.
Эх сурвалж: BBC