В.Путин, "Ялалтын баяраар 72 цаг гал зогсоохоо зарласан" бол Украины тал "хангалтгүй" гэжээ

В.Путин, "Ялалтын баяраар 72 цаг гал зогсоохоо зарласан" бол Украины тал "хангалтгүй" гэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин дахь дайныг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж, Ялалтын баярын 80 жилийн ойд зориулан тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд 72 цагийн гал зогсоохоо зарлажээ.

Энэ тухай Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, энэхүү түр зогсолт нь “хүмүүнлэгийн үүднээс” хийгдэж буй бөгөөд Украин ч мөн адил хариу арга хэмжээ авахыг уриалжээ. Гэсэн хэдий ч Украины тал энэ саналыг хангалтгүй гэж үзэж, яаралтай бөгөөд бүрэн хэмжээний гал зогсоохыг шаардсан байна.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха “Хэрэв Орос үнэхээр энх тайвныг хүсч байгаа бол яагаад тавдугаар сарын 8-ныг хүртэл хүлээх хэрэгтэй гэж. Бидний хувьд хүний амь нас илүү чухал” хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү түр гал зогсоохыг хангалтгүй гэж үзэж, байнгын гал зогсоохыг шаардаж байна. Тэрээр Орос, Украины удирдагчдыг шуурхай хэлэлцээ хийхийг уриалж, энхийн хэлэлцээрийг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ. ОХУ-ын зүгээс энэхүү түр гал зогсоохыг олон улсын тавцанд энх тайвныг эрэлхийлж буй дохио болгон харуулахыг зорьж байгаа ч Украины тал үүнийг зөвхөн Ялалтын баярын парадын өмнөх сурталчилгааны алхам хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Reuters