Бразилийн гэлэнмаа Ина Канабарро Лукас 116 нас 327 хоногтойдоо таалал төгсөж, хүн төрөлхтний түүхэнд дэлхийн хамгийн өндөр насласан хүнээр тэмдэглэгджээ.
Тэрээр 1908 онд Бразилийн өмнөд хэсэгт төрсөн, бүхий л амьдралаа шашин номын үйл хэрэгт зориулсан нэгэн байжээ. Ина нас өндөр болсон ч амьдралын урам зориг, итгэл үнэмшлээ хэзээ ч алдаагүй бөгөөд хүнлэг нинжин сэтгэл, даруу төлөв зан чанараараа танигдсан нэгэн байжээ. Гэлэнмаа Ина 110 насны ойгоо тэмдэглэх үедээ Ромын Пап лам Францискаас адис хүртэж, Католик шашны хүрээнд гүн хүндэтгэл хүлээж байж. Түүнчлэн 2022 онд дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдварт өртөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч өвчнөөс бүрэн эдгэрч, олон хүмүүст найдварын гэрэл болжээ.
Эх сурвалж: BBC