Б.Ганхайч Душанбе Их дуулгаас алтан медаль хүртлээ

Б.Ганхайч Душанбе Их дуулгаас алтан медаль хүртлээ

2025 оны 5 дахь "Их дуулга" тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдаж байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан Ж.Анударь, -60кг /жин/-д барилдсан хүрэл медаль хүртсэн. Тэгвэл дөнгөж сая -63кг /жин/-д барилдсан Б.Ганхайч алтан медаль хүртэж, Душанбе Их дуулгын аварга боллоо. Гэмтлийн улмаас хэсэг завсарласан тэрээр "Их дуулга"-ын аваргын төлөө хоёр дахиа үлдсэн нь энэ юм. Өмнө нь 2021 онд Азербайжаны нийслэл Бакуд зохиогдсон "Их дуулга"-ын алтан медалийн төлөөх барилдаанд Их Британийн Л.Рэншаллд ялагдаж байв.