Украины Ерөнхийлөгч ВвЗеленский болон түүний гэргий нар Чехийн нийслэл Прага хотод хүрэлцэн ирсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэхүү айлчлал нь Чех болон Украин хоёр улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар өндөр төвшний хэлэлцээ өрнөх төлөвтэйг илтгэж байгаа аж.
Айлчлалын талаарх нарийн мэдээллийг аюулгүй байдлын үүднээс олон нийтэд дэлгээгүй ч Чехийн Ерөнхийлөгч Петр Павел хэдхэн хоногийн өмнө Прага шилтгээнд гадаадын чухал зочдыг хүлээн авна хэмээн мэдэгдэж байжээ. Тус шилтгээ нь Чех улсын төрийн тэргүүний албан ёсны ордон юм. Энэхүү айлчлал нь Европ дахь Украинтай эв санааны нэгдлийг бататгахын сацуу цэргийн болон хүмүүнлэгийн дэмжлэгийн хэлэлцээний хүрээнд чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC