Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын 13 дахь тулаанаа ирэх долдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужид хийхээр болжээ. Харин одоогоор түүний өрсөлдөгч тодроогүй байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин Педро Родригестэй хийж, хүнд цохилтоор буулган авсан байдаг.