Монголын өсвөр үеийн таеквондочид АНЭУ-ын Фужира хотыг зорилоо

Монголын өсвөр үеийн таеквондочид АНЭУ-ын Фужира хотыг зорилоо

АНЭУ-ын Фужира хотноо энэ сарын 10-14-ний өдөр зохион байгуулагдах өсвөр үеийн таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын баг, тамирчид эх орноосоо мордлоо.

Монголын өсвөр үеийн шилдэг тамирчид олон улсын тавцанд ур чадвараа сорих энэхүү томоохон тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн эцэг эхчүүд, ивээн тэтгэгч байгууллагууд болон Монголын таеквондогийн холбооны удирдлагуудад багийн зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Тус тэмцээнд дараах клуб, баг тамирчид Монгол Улсыг төлөөлөн оролцох аж.

Үүнд:

  • Tigers Olympic Taekwondo Club
  • Ehlel Taekwondo Club
  • Tornado Kick Taekwondo Club
  • Aldar Sport Khoroo Taekwondo Team
  • Эв Нэгдэл Таеквондо Клуб
  • Таеквондогийн Хөгжлийн Төв
  • ЧОНОС Таеквондо Клуб

Ж.ИЧИНХОРЛОО