Дэлхийн II дайны ялалтын баярын жагсаал Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ

Дэлхийн II дайны ялалтын баярын жагсаал Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. Эл тохиолдуулан ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд ёслолын жагсаал болж, энэхүү арга хэмжээг Улаанбаатарын цагаар 15:00 цагаас "ТВ8" телевиз шууд дамжуулна.

Ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаа бөгөөд тэрбээр бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд оролцоно. Мөн Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Хүндэтгэлийн дэнжид байрлах Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, ЗХУ болон ОХУ-ын иргэдийн дундаас БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ахмад дайчдын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Ж.ИЧИНХОРЛОО