ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2025.05.11/ мэдэгдэл хийж, тавдугаар сарын 15 /2025.05.15/-нд Туркийн Истанбул хотод Украинтай шууд яриа хэлэлцээ хийх саналыг дэвшүүлсэн талаар олон улсын мэдээллийн агентлагууд онцлон мэдээлж эхлээд байна.
Тэрбээр энэ яриа хэлэлцээ нь дайны гол шалтгааныг шийдвэрлэх, урт хугацааны энх тайвныг тогтоох зорилготой байх ёстой хэмээн онцолсон байна. В.Путины энэхүү санал нь 3 жил гаруйн хугацаанд үргэлжилж буй Орос, Украины дайнд цэг тавих дипломат гарц эрэлхийлж буй оролдлого гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Тэрбээр, “Энэхүү уулзалт нь зөвхөн гал зогсоох асуудлаар хязгаарлагдах ёсгүй. Харин дайны уг үндэс, аюулгүй байдлын баталгаа, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хамарч, бүхэлдээ шударга энхийн үндэс суурь болох ёстой” хэмээн мэдэгджээ.
Харин Украины талаас В.Путины энэхүү саналыг хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хариу мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Харин Туркийн засгийн газар Истанбулд яриа хэлэлцээ зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. В.Путины энэхүү шинэ санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд орж, дипломат замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг нээж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters