АНУ, БНХАУ-ууд харилцан тавьсан импортын татварын 115 хувийг хасаж, нэмэлт татварын мөрдөгдөх хугацааг 90 хоногоор түдгэлзүүлжээ

АНУ, БНХАУ-ууд харилцан тавьсан импортын татварын 115 хувийг хасаж, нэмэлт татварын мөрдөгдөх хугацааг 90 хоногоор түдгэлзүүлжээ

АНУ болон БНХАУ-ын Швейцарийн Женевт болсон хэлэлцээрийн үр дүнд харилцан тавьсан импортын татварын тарифуудаа 115 хувийг хасаж, 90 хоногийн түр зогсолтын хэлэлцээрт хүрчээ. Энэхүү тохиролцоо нь хоёр орны хоорондын худалдааны дайныг намжаах, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой аж.

Тодруулбал, АНУ-ын Хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан тариф 145 хувийн татвараа 30 хувь хүртэл бууруулах бол Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьсан 125 хувийн татвараа 10 хувь хүртэл бууруулах аж.

Товчхондоо, хоёр тал нийт тарифын 91 хувиа цуцалж, нэмэлт 24 хувийн татвараа 90 хоногийн хугацаанд түдгэлзүүлж байгаа аж. 

Энэ талаар АНУ-ын Сангийн сайд С.Бессент хэлэхдээ, “Энэ тохиролцоо нь хоёр талын худалдааг тэнцвэржүүлэх, эдийн засгийн салангид байдлаас зайлсхийх зорилготой” хэмээн онцолсон байна. Харин Хятадын Худалдааны яам энэ гэрээг “хоёр орны худалдааны зөрчилдөөнүүдийг шийдвэрлэх, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам” гэж тодорхойлжээ.

Энэхүү мэдээлэл дэлхийн санхүүгийн зах зээлд эерэгээр нөлөөлж, хөрөнгийн биржүүд өнөөдөр өсөлттэй хаагдсан байна. Гэсэн хэдий ч, шинжээчид энэхүү тохиролцоо нь түр зуурынх бөгөөд үндсэн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг анхааруулж байна. Учир нь 90 хоногийн хугацаа нь хоёр талын худалдааны зөрчилдөөнүүдийг бүрэн шийдвэрлэх боломжийг олгох нь чухал гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC