ВИДЕО: Сураггүй алга болсон загасчдыг 55 хоногийн дараа эсэн мэнд олжээ

ВИДЕО: Сураггүй алга болсон загасчдыг 55 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Эквадорын эрх баригчид өчигдөр /2025.05.12/ мэдэгдэл хийж, "55 хоногийн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сард далайд сураггүй алга болсон таван загасчныг Галапагосын арлуудын ойролцоо эсэн мэнд олсон" гэжээ. 

ВИДЕО: 

Загасчдын гурван нь Перу, хоёр нь Колумбын иргэн байсан бөгөөд тэд хар салхинд өртөж, завины генератор нь эвдэрсэн улмаас холбоо тасарсан байжээ. Ингээд загасчид зүг чиггүйгээр хөвж, далайн дунд зөвхөн загас барьж, борооны усыг цуглуулан амь зууж байжээ. Тэд ямар ч гаднын тусламжгүйгээр бараг хоёр сар амьдарч чадсан нь ховор тохиолдол хэмээн аврагчид үнэлж байгаа аж. Учир нь тэдний зарим нь турж эцэж, нарны түлэгдэлттэй байсан ч, ноцтой өвчлөлгүй, ухаан санаа нь саруул байжээ. Одоогоор тэднийг Галапагосын эмнэлэгт хянаж байгаа аж. 

Эх сурвалж: NEXTA