Malaysia Airlines компанийн MH17 нислэгийг сөнөөсөн хэргийг Оросын тал хариуцах ёстой гэж ICAO дүгнэжээ

Malaysia Airlines компанийн MH17 нислэгийг сөнөөсөн хэргийг Оросын тал хариуцах ёстой гэж ICAO дүгнэжээ

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ ОХУ-ыг 2014 онд Украины дээгүүр нисэж явсан Malaysia Airlines компанийн MH17 нислэгийг сөнөөсөн хэргийг хариуцах ёстой гэж өчигдөр /2025.05.13/ албан ёсоор дүгнэжээ.

Malaysia Airlines компанийн MH17 нислэгийн ослын улмаас 298 хүн амиа алдсан бөгөөд ихэнх нь Нидерланд болон Австралийн иргэд байсан юм. Тэгвэл ICAO-ийн дүгнэлтээр ОХУ нь иргэний агаарын хөлөгт зэвсэг хэрэглэхийг хориглосон Чикагогийн конвенцийг зөрчсөн гэж үзжээ. Энэ шийдвэрийн дагуу Нидерланд, Австрали улсууд ОХУ-аас нөхөн төлбөр гаргуулах асуудлаар хэлэлцээ эхлүүлэхийг уриалж эхлээд байна.

Харин Оросын тал ICAO-ийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

2022 онд Нидерландын шүүх Оросын хоёр иргэн, Украины нэг иргэнийг MH17 нислэгийг сөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн, тэднийг алсын зайнаас бүх насаар нь хорих ял оноосон юм. Гэсэн хэдий ч ОХУ эдгээр хүмүүсийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Харин ICAO-ийн өчигдөр гаргасан энэхүү дүгнэлт нь олон улсын хууль, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр чухал алхам болж, хохирогчдын гэр бүлүүдэд шударга ёсыг хангах боломжийг нээсэн байна.

Эх сурвалж: Reuters