Энэ жилээс аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлнэ гэв

Энэ жилээс аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлнэ гэв

Энэ жилийн баяр наадмаас эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байна. 

Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах ажээ. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулах ажээ.