ВИДЕО: Хятадад роботуудын боксын олон улсын тэмцээн болж байна

ВИДЕО: Хятадад роботуудын боксын олон улсын тэмцээн болж байна

Хятадын Ханжоу хотод робот боксын тэмцээн болж байгаа аж. “World Robot Contest: Mech Battle” нэртэй энэхүү олон улсын уралдаанд хүний хэлбэртэй робот машинууд рингэнд тулалдаж, техник технологийн шинэ эрин үеийн тулаануудыг харуулж байгаа ажээ.

Тэмцээнд оролцож буй хамгийн сонирхол татсан роботуудын нэг бол Unitree G1 нэртэй, хүний хөдөлгөөнийг дуурайж чадах робот байна. Энэ робот нь хиймэл оюун ухаан, нарийн мэдрэгч системээр тоноглогдсон бөгөөд тулалдах, цохилт өгөх, хамгаалах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэж чаддаг байна.

Энэхүү тэмцээн нь зөвхөн шоу биш, харин робот техник, хиймэл оюун ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажээ. Мөн инженерүүдийн бүтээлч сэтгэлгээ, программчлал, механикийн ур чадварыг бодит тулаанд шалгадаг онцлогтой юм байна. Зохион байгуулагчдын хэлснээр, роботын спорт нь ирээдүйн технологийн чадамжийг олон нийтэд танилцуулах, хүүхэд залуучуудыг инженерчлэлд уриалах томоохон арга хэмжээ болж байгааг онцолсон байна. Робот боксын уралдаан улам бүр өргөжиж, дэлхий дахинд сонирхол татахуйц спорт болон хөгжиж бөгөөд үүнийг хуулах анхны том алхам нь яг одоо Хятадад өрнөж байгаа ажээ. 

Эх сурвалж: NEXTA