ВИДЕО: “Эхнэртэйгээ зүгээр л тоглож байсан” гэж Э.Макрон тайлбарлажээ

ВИДЕО: “Эхнэртэйгээ зүгээр л тоглож байсан” гэж Э.Макрон тайлбарлажээ

Энэ сарын 25 /2025.05.25/-ны орой Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон түүний эхнэр Брижит Макрон нар Вьетнамын Ханой хотод хүрэлцэн ирж, онгоцны хаалга нээгдэхэд, Брижит Макрон нөхрийнхөө нүүрийг хоёр гараараа түлхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, өргөн хэлэлцүүлэг үүсгээд байна. 

ВИДЕО: 

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон эхнэр Брижит Макронд алгадуулсан гэх шуугианд хариу мэдэгдэл хийж, болсон явдлыг хэт дэвэргэж, ташаа мэдээлэл тарааж буй олон нийтэд хандан тайлбар өгсөн байна.

Энэ талаар Э.Макрон хэвлэлийнхэнд хэлэхдээ, “Би эхнэртэйгээ жаахан маргалдаж байсан эсвэл зүгээр л тоглож байсан ч гэж болно. Гэтэл энэ бүхэн дэлхий даяар шуугиан болж хувирлаа. Хүмүүс бүгд тайвширмаар байна” гэжээ. 

Сүүлийн өдрүүдэд сошиал медиа болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний хоорондын хувийн харилцаа, гэр бүлийн дотоод асуудлыг хэт шүүмжилж, янз бүрийн цуурхал тарааж байгаа үед энэхүү үйл явдал нь хүлээлтээс давсан нөхцөл байдлыг бий болсон байна. Иймд Э.Макрон “сайхан хосуудын өдөр тутмын хэвийн харилцаа”-г улс төржүүлж, хэт дөвийлгөх нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: BBC