Монгол сагсчин Х.Болдсүх БНСУ-ын "Samsung Thunders" багт 800 гаруй сая төгрөгийн цалинтай тоглохоор гэрээлжээ

Монгол сагсчин Х.Болдсүх БНСУ-ын "Samsung Thunders" багт 800 гаруй сая төгрөгийн цалинтай тоглохоор гэрээлжээ

Х.Болдсүх буюу монгол сагсчин И Гын Хви нь БНСУ-ын "Samsung Thunders" багт гурван жилийн хугацаатай, улирлын 320 сая вон буюу 800 гаруй сая төгрөгийн цалинтай тоглохоор гэрээлжээ.

Уг гэрээг энэ сарын 26-ны өдөр албан ёсоор байгуулсан байна. Ингэснээр Х.Болдсүх нь олон улсын мэргэжлийн лигт хамгийн өндөр үнэлгээтэй гэрээ байгуулсан Монгол тоглогч боллоо. Х.Болдсүх нь өмнө нь 90 сая воны цалинтай тоглодог байсан бол шинэ гэрээгээр цалингаа 255 хувиар өсгөж, БНСУ-ын KBL лигийн түүхэнд томоохон амжилт болж буй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

"Samsung Thunders" багийн төлөөлөгч, “И Гын Хви /Х.Болдсүх/ нь лигийн хамгийн өндөр амжилттай гурван онооны шидэгч” хэмээн онцолжээ. Харин Х.Болдсүх гэрээ хийсний дараа өөрийн цахим хуудаснаа "Өнөөдрөөс эхлэн сагсан бөмбөгийнхөө карьерын аяллыг Сөүл хотын Samsung Thunders багтай хамт хийхээр боллоо. Улам хичээх болно. Дэмждэг хүмүүстээ баярлалаа" гэжээ.