МУГТ Б.Баасанхүү “Идэр” дээд сургуулийг СӨБ-ын багш мэргэжлээр төгсөж, бакалаврын дипломоо өнөөдөр авчээ

МУГТ Б.Баасанхүү “Идэр” дээд сургуулийг СӨБ-ын багш мэргэжлээр төгсөж, бакалаврын дипломоо өнөөдөр авчээ

"Парис-2024” олимпын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин, Бавуудоржийн Баасанхүү өнөөдөр /2025.05.28/ их сургуулиа төгсжээ. Тэрбээр “Идэр” дээд сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгсөж, баклаврын дипломоо өнөөдөр авсан байна.

Сонирхуулахад, ОУХМ Б.Баасанхүү нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1999 онд төрж өссөн айлын том хүүхэд. Тэрбээр бөхийн замналаа 13 настайдаа эхэлсэн бөгөөд анх төрөлх сумынхаа сургуульд самбо бөхөөр эхэлсэн байдаг. Үүний дараа “Идэр” дээд сургуульд цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байх үедээ жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ.