ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна

ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна

Хоёр жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн спортын VIII наадам даваа гарагт эхэлж, өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

Тус наадмын нээлтийн ёслол өчигдөр /2025.05.27/ албан ёсоор болж, галт бамбарыг асаасан юм. Уг ёслолд спортын салбарын удирдлагууд болон спортоос төрөн гарсан алдартай тамирчид, өсвөрийн шилдгүүд оролцов. VIII наадамд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, боксын төрлөөр аваргуудаа тодруулах юм. Мөн  пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөгийн 3х3, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөлбөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах юм байна.