АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдэгдлээр, АНУ “Хятадын Коммунист намтай холбоотой” эсвэл “чухал салбарт суралцаж буй” хятад оюутнуудын визийг хүчингүй болгох алхам хийхээр төлөвлөж буйгаа зарлажээ.
Энэхүү шийдвэр нь АНУ, Хятадын харилцаа улам хурцадсан үед гарч байгаа бөгөөд Америкийн их дээд сургуулиудад хүнд цохилт болох төлөвтэй байгаа аж. АНУ-ын Төрийн департамент энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран ажиллаж буйгаа мэдээлжээ. Америкийн коллеж, их сургуулиудад 2023–2024 оны хичээлийн жилд 270 мянга гаруй хятад оюутан суралцаж байгаа нь нийт гадаад оюутнуудын дөрөвний нэгийг эзэлдэг байна. Тэдгээрийн ихэнх нь шинжлэх ухаан, инженер, технологийн чиглэлээр суралцдаг бөгөөд энэ нь АНУ-ын стратегийн салбаруудтай нягт уялдаа холбоотой ажээ.
Эх сурвалж: CNN