ВИДЕО: Израилийн тал "Yemenia Airways" компанийн сүүлчийн зорчигч тээврийн онгоцыг нь устгажээ

ВИДЕО: Израилийн тал "Yemenia Airways" компанийн сүүлчийн зорчигч тээврийн онгоцыг нь устгажээ

Израилийн Агаарын хүчний онгоцнууд Йемений нийслэл Санаа хотын олон улсын нисэх онгоцны буудлыг бөмбөгдөж, Yemenia Airways компанийн сүүлчийн зорчигч тээврийн онгоцыг устгасан хэрэг явдал энэ сарын 28 /2025.05.28/-ны өдөр гарсан байна. Энэ нь Хути бүлэглэлээс Израиль руу пуужин харвасны хариуд хийгдсэн цохилт гэжээ. 

Харин цохилтын өмнө Израилын тал нисэх буудлын орчимд байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хугацаа өгсөн бөгөөд энэ үеэр Yemenia компанийн Airbus A320 онгоцноос зорчигчид яаралтай гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

ВИДЕО: 

Yemenia Airways-ийн энэхүү онгоц нь Саудын Араб руу Хажжийн мөргөлд оролцох зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөгдсөн байсан бөгөөд Израилийн тал уг онгоцыг Хути бүлэглэл зэвсэг, дайчдыг тээвэрлэхэд ашиглаж байсан гэж мэдэгдсэн байна. Харин олон улсын нисэх онгоцны буудлын захирал Халед аль-Шаифын мэдээлснээр, "Израилийн энэхүү цохилт нь Yemenia Airways компанийн сүүлчийн зорчигч тээврийн онгоцыг бүрэн устгасан бөгөөд энэ нь Йемений иргэний нисэхийн салбарт хүнд цохилт болсон гэжээ. 

Тэгвэл Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац уг цохилтыг баталж, "Хути бүлэглэлд хариу арга хэмжээ авсан" гэж мэдэгдсэн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израиль руу халдсан хэн бүхэн хатуу хариу авах болно” гэж мөн мэдэгджээ. 

Эх сурвалж: Al Jazeera