БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мюн ялалт байгууллаа

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мюн ялалт байгууллаа

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр орон даяар болж өндөрлөлөө.

Улмаар сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мян ялалт байгуулжээ. Сонгуулийн дүнгээр 49.42 хувийн санал авч өрсөлдөгчдөө тэргүүлсэн байна. Ингэснээр түүний таван жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байгаа юм. Түүний хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд 1964 онд төрсөн.

Сонгуулийн үр дүн гарсны дараа хэлсэн үгэндээ тэрбээр ардчиллыг сэргээх нь түүний нэн тэргүүний зорилт байх болно гэжээ. Өдгөө 61 настай түүний хувьд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сок Ёльтой өрсөлдөөд маш ойрхон саналын зөрүүгээр ялагдаж байв. БНСУ-ын Сонгуулийн хорооны мэдээллээр энэ удаагийн сонгуульд 44.3 сая хүн санаа өгсөн бөгөөд тэдний 258 мянга гаруй нь гадаадаас оролцжээ.