Нидерланд Улсад нэг хүүхэд каннабистай харибо резинен чихэр идсэний улмаас комд орсон талаар "NL Times" мэдээлжээ.
Тодруулбал, Нидерланд Улсын Алмело хотод санамсаргүй байдлаар каннабисаар бохирдсон харибо чихэр идсэн хоёр хүүхэд эмнэлэгт яаралтай тусламжаар хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн нэг нь комд байгаа тул өөр эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Уг үйл явдлын талаар эмч нар "санаснаас илүү аюултай байдалд орсон"гэдгийг мэдэгдсэн байна. Иймд тус улс харибо чихрийг зах зээлээс эргүүлэн татаж эхлээд байгаа бөгөөд шинжилж үзэхэд чихрээс хар тамхины ул мөр ч илэрсэн байна. Мөн Нидерландын эрх баригчид сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг эдгээр амттанг хэрэглэхгүй байхыг уриалжээ.
Эх сурвалж: NL Times