Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнөөдөр /2025.06.06/ болно.
1992 оноос эхлэлтэй тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх зодоглоно. Өнөөдрийн барилдаан 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.