Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө

Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө

Монголын Муайтай боксын шигшээ баг энэ зун Вьетнам улсын Тай Нгүен хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Тус тэмцээн нь Олон улсын Муай Тай боксын холбооны (IFMA) албан ёсны тэмцээн бөгөөд зургадугаар сарын 20-26 өдрүүдэд болох юм.

Илгээх Шигшээ багийг дасгалжуулагч, ОУХМ Б.Гантогтох удирдан ажиллаж байгаа бол нийт долоон тамирчин Азийн дэвжээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Эмэгтэй ангилалд:

  • Э.Намуунаа (45 кг),
  • Ч.Ариун-Энх (48 кг),
  • Э.Ариунзаяа (60 кг) нар тулалдах аж.

Эрэгтэй U23 насны ангилалд:

  • 60 кг-д Д.Мөнх-Од,
  • насанд хүрэгчдийн 51, 60, 71кг-д Н.Цогтгэрэл,
  • Б.Амгаланбаяр, Н.Алтанбаяр нар тус тус оролцох юм.

Шигшээ баг тэмцээний өмнө БНХАУ-ын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр замдаа гарсан байна. Энэ нь тэдний ур чадварыг сорих, стратегиа сайжруулах мөн тухайн орны цаг уурт дасан зохицох боломжийг олгох ажээ.

Б.МӨНХСАЙХАН