Киргизстаны Ош хотод байрлах 25 метр өндөр Лениний хөшөөг албан ёсоор буулгасан талаар тус хотын Зөвлөл мэдэгджээ. Энэ нь Төв Азийн хамгийн өндөрт тооцогдох Ленин хөшөө байсан бөгөөд олон арван жилийн турш социалист дурсгалт байгууламжийн нэг байж иржээ.
Киргизстаны Ош хотын иргэдийн төлөөлөгчид хуралдаж, Лениний уг хөшөөг хотын шинэ зохион байгуулалтын хүрээнд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Харин тэд албан ёсны тайлбартаа “Хотын төвийн дүр төрхийг шинэчлэх, орон нутгийн иргэдийн саналд үндэслэн” шийдвэрлэсэн гэжээ.
Энэхүү хөшөө нь Зөвлөлт холбоот улсын үед баригдсан бөгөөд 25 метр өндөр, бор саарал өнгийн боржин чулуун суурьтай, Ленинийг баруун гараа сунгасан байдалтайгаар дүрсэлдэг байж. Энэ нь зөвхөн Киргизстанд бус энэхүү бүс нутгийн хувьд ч томоохон дурсгалт объектод тооцогддог байжээ. Сонирхуулахад, Э.Бат-Үүл хотын дарга болсон даруйдаа 2012 оны аравдугаар сард “Улаанбаатар” зочид буудлын урд олон жил болсон В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу өчигдөр буулгаж байсан билээ.
Эх сурвалж: NEXTA
One of the world’s tallest Lenin statues has been taken down in Kyrgyzstan.
— NEXTA (@nexta_tv) June 7, 2025
A 25-meter monument to Lenin — the tallest in Central Asia — was dismantled in the city of Osh following a decision by the local city council. pic.twitter.com/Eq4DUL1bxn