Дэлхийн тэрбумтан Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг шүүмжлэлээсээ ухарч, олон нийтийн өмнө байр сууриа зөөлрүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Ройтерсын мэдээлснээр Э.Маск өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Уайлс, мөн Д.Трампын хиймэл оюун ухаан болон крипто валютын асуудал эрхэлдэг тусгай элч Д.Сакс нартай уулзсан байна. Энэ уулзалтын дараа Э.Маск Д.Трамптай сүүлийн үед хөндий байсан харилцаагаа “засахад” илүү идэвхтэй хандаж эхэлсэн гэж мэдээлжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн баасан гарагт Д.Трампын ахлах зөвлөх Ж.Фишбэк "Э.Маск Д.Трампаас уучлалт гуйх ёстой” гэж бичсэн юм. Харин Э.Маск түүнд шууд хариу бичихдээ, "Яг юунаас болж уучлалт гуйх ёстой гэж” хэмээн сөргүүлэн асуусан байдаг. Ингээд удалгүй Э.Маск энэ бичлэгээ устгасан бөгөөд Ройтерс агентлагийн мэдээлснээр Д.Трампын ахлах зөвлөх Жеймс Фишбэк рүү утасдаж, түүний бичсэн жиргээнд талархал илэрхийлсэн аж.
Эх сурвалж: BBC