Энэтхэгийн Air India компанийн Boeing 787‑8 Dreamliner онгоц өнөөдөр /2025.06.12/ Ахмедабадын нисэх онгоцны буудлаас London Gatwick чиглэлд хөөрснөөсөө удалгүй осолдсон гэж нисэх онгоцны буудал болон цагдаагийн газруудаас мэдэгдлээ.
Тус онгоцонд нийт 242 хүн зорчиж байсан бөгөөд үүнд 230 зорчигч, багийн 12 гишүүн багтаж байжээ. Харин онгоцонд сууж явсан хүмүүсийн 169 Энэтхэг, 43 Их Британийн, долоо Португалийн, нэг нь Канад улсын иргэн байжээ. Тус онгоц орон нутгийн цагаар 08:00 цагаас хөөрч, богино хугацааны дараа “Mayday” гэсэн дохио өгөөд холбоо тасарсан байна. Ингээд хүн амын бөөгнөрөл ихтэй Meghani Nagar орчимд осолдсон байна.
Эх сурвалж: CNN
ВИДЕО: