Израиль өнөөдөр өглөө Ираны цөмийн байгууламжид цохилт өгч, Ойрхи Дорнодыг бүс нутгийн томоохон мөргөлдөөнд хүргэнэ гэж заналхийлсэн талаар CNN мэдээлжээ.
Тодруулбал, Израилийн цэргийн өндөр албан тушаалтан өнөөдөр өглөө Израилийн Иран руу цохилт өгсөн нь тус улсын цөмийн хөтөлбөр болон алсын тусгалын пуужингийн хүчин чадлыг онилсон гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тегерантай дипломат хэлэлцээр хийж байсан ч Израиль Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөөр бэлтгэж байна гэсэн шинэ тагнуулын мэдээлэл олж авсан гэж АНУ-ын тагнуулын байгууллагын ажилтнууд мэдээлсэн байна.
Улмаар өнгөрсөн Лхагва гарагт АНУ Ойрхи Дорнодын эргэн тойронд байгаа олон иргэд, ажилтнуудаа татан авчээ. Энэ талаараа Ерөнхийлөгч Д.Трамп “Аюултай газар байж болзошгүй тул ажилчдыг нүүлгэж байна, бид юу болохыг харна” гэж мэдэгдэж байв.
Харин пүрэв гарагт НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн байгууллага Ираныг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ зөрчиж байна гэж тогтоол гаргасан. Түүнчлэн уг дайралтын дараа Тегеран хариу арга хэмжээ авч, уран баяжуулах шинэ төв байгуулснаа зарлаж, "хариу өгөхөөс өөр арга байхгүй" гэж анхааруулжээ. Сонирхуулахад, Иран, АНУ ням гарагт Оманд Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч одоо эдгээр яриа хэлэлцээ хэрхэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN