“Хасын хүлэгүүд” баг өнөөдөр Азийн аваргуудын лигт хүрэл медалийн төлөө тоглоно

“Хасын хүлэгүүд” баг өнөөдөр Азийн аваргуудын лигт хүрэл медалийн төлөө тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны зохион байгуулж буй “Азийн аваргуудын лиг” тэмцээний шөвгийн наймын тоглолт Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод энэ өдрүүдэд болж байна.

Өнөөдөр “Хасын хүлгүүд” баг,  АНЭУ-ын “Shabab Al Ahli” багтай Азийн аваргуудын лигийн хүрэл медалийн төлөө тоглоно. Тус хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр /2025.06.13/ 21:00 цагаас “Кока Кола Арена”-д болно.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг Филиппиний мэргэжлийн лигийн аварга “Meralco Bolts” багийг 83:78 харьцаагаар буулган авч, шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарлаа. Тэд өчигдөр /2025.06.12/ Японы “Utsunomiya Brex” багтай  тоглож, 93:71-ээр хожигдсон байна.