Унгарын Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Солонгосын Шин Чэйвон, Австрийн Любияна Пиовесанаг ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Хэсгийн аваргын төлөө Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаан дэвжээний эзэн орны бөх Сабина Герсякийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Шийдвэрлэх барилдаанд тэрбээр дэлхийн хошой аварга, олимпын аварга, Бразилын Рафаэла Силваг цаг дуусахаас 24 секундын өмнө үүрч, вазари үнэлгээ авснаар хүрэл медалийг хүзүүндээ зүүх эрхтэй болсон юм.