МУГТ М.Уранцэцэг жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Геннисийн номд бичигджээ

МУГТ М.Уранцэцэг жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Геннисийн номд бичигджээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт жүдоч Мөнхбатын Уранцэцэг Дэлхийн дээд амжилт бүртгэдэг Геннисийн номд бичигджээ. 

Тодруулбал тэрбээр жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Геннисийн номд бичигдсэн байна. М.Уранцэцэг нь олимп, дэлхийн аварга, тив, дэлхийн цом, гранд слэм, гран при, мастер зэрэг 9 төрлийн олон улсын тэмцээнээс нийт 58 медаль (Алт-21, Мөнгө-16, Хүрэл-21) эх орондоо авчирсан байна.