"Ираны газар доорх цөмийн нууц байгууламжид зөвхөн АНУ-ын бөмбөг л цохилт өгч чадна" гэжээ

"Ираны газар доорх цөмийн нууц байгууламжид зөвхөн АНУ-ын бөмбөг л цохилт өгч чадна" гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөгөө баталсан ч тус улсад цохилт өгөх эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг зөвшөөрсөн" тохиолдолд цохилт өгөхөө болино гэж байгаа ч, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи "Иран үндэстэн бууж өгөхгүй" гэж мэдэгдсэн. Иймд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран дахь уран баяжуулах газар доорх байгууламж болох "Фордо"-д цохилт өгөх талаар бодож байгаа гэж буй. Тэгвэл Иран улсын "Фордоу" цөмийн объект нь уулын хөтөлд 80-100  метрийн гүнд баригдсан бөгөөд хүнд хөнгөн пуужинд тэсвэртэйгээр бүтэцлэгдсэн тул Израиль улс энэхүү объектыг агаарын довтолгоогоор санамсаргүйгээр устгах боломжгүй байгаа аж. Харин АНУ-ын GBU‑57 bunker‑buster бөмбөг гэх мэт хүчирхэг зэвсэглэл л түүнд хүрч чадна гэх боловч түүний хүчин чадлын үр дүн эргэлзээтэй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: BBC