ВИДЕО: Онгоцны ослоос ганцаар амьд үлдсэн Британийн иргэн эмнэлгээс гарч, ахынхаа оршуулах ёслолд оролцжээ

ВИДЕО: Онгоцны ослоос ганцаар амьд үлдсэн Британийн иргэн эмнэлгээс гарч, ахынхаа оршуулах ёслолд оролцжээ

Air India компанийн Boeing 787-8 Dreamliner онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц Британийн иргэн, 40 настай Вишваш Кумар Рамеш эмнэлгээс гарч, уг ослоор амиа алдсан ахыгаа оршуулах ёслолд оролцжээ.

ВИДЕО: 

Энэхүү осол Гужарат мужийн Ахмедабадад болсон бөгөөд онгоц хөөрөөд удалгүй эмнэлгийн коллежийн дотуур байр руу мөргөсөн осолдсон юм. Вишваш Кумар Рамеш ослын үеэр онгоцны аваарын гарцын ойролцоох 11А суудалд сууж байсан бөгөөд тэрээр яаралтай тусламжийн хаалгаар амжиж гарч чадсан юм. Энэ тухайгаа тэрээр “үхэл амьдралын зааг дээр хийсэн шийдвэр байлаа” хэмээн ярьсан байдаг. Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд, “Вишваш Кумар Рамешын гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ахмедабадад байрлах Британийн төвөөр дамжуулан шаардлагатай бүх тусламжийг үзүүлж, орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна" гэжээ.

Эх сурвалж: Sky news