АНУ Иранд агаарын цохилт өгчээ

АНУ Иранд агаарын цохилт өгчээ

Орон нутгийн цагаар Ням гаригийн өглөө (2025.06.22) АНУ-ын арми Ираны ФордоНатанзИсфахан дахь цөмийн байгууламжид агаарын цохилт өгчээ. “Truth Social” цахим платформоор дамжуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп агаарын цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. 

Тэрбээр мэдээллийн “Axios” агентлагт хэлэхдээ, энэхүү цохилт нь маш амжилттай болсон бөгөөд Израиль одоо илүү аюулгүй болсон гэж мэдэгджээ. Мөн тэрбээр оройны 22:00 цагт олон нийтэд албан ёсоор мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг устгах Израилийн хүчин чармайлтыг дэмжих гэж Трамп шууд хөндлөнгөөс оролцох шийдвэр гаргасан нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал түүхэнд тэмдэглэхүйц онц ноцтой үйл явдал гэж шинжээчид үзэв.

Цаашид Тегераны хүчин АНУ-ын бүс нутаг дахь цэргийн ангиуд руу халдаж магадгүй гэж таамаглаж байна.

“Axios”-ийн мэдээлснээр, Трамп Бямба гаригийн орой Цагаан ордны нөхцөл байдлын танхимд үндэсний аюулгүй байдлын багтайгаа уулзаж, агаарын цохилт өгөх шийдвэрт хүрсэн байна. Дараа нь Иранд цохилт өгөхөөсөө өмнө Израильд мэдэгджээ. Израилийн өөр нэг өндөр албан тушаалтан “Axios”-д хэлэхдээ, “B-2” үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцнуудыг цохилтод ашиглажээ.

АНУ агаарын цохилт өгөхөөс нэг хоногийн өмнө Йемений зэвсэгт хүчин АНУ-Израилийн хамтарсан аливаа түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж сануулж байжээ. Тодруулбал, Ираныг онилсон тохиолдолд Улаан тэнгис дэх Америкийн хөрөнгөд халдах болно гэж мэдэгдсэн байна.