"Израиль, Иран хоёр улс өнөөдөр бүрэн гал зогсоож, албан ёсоор дайн дуусаж байна" гэж Д.Трамп мэдэгдлээ

"Израиль, Иран хоёр улс өнөөдөр бүрэн гал зогсоож, албан ёсоор дайн дуусаж байна" гэж Д.Трамп мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израиль болон Иран улсууд бүрэн хэмжээний гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдэгджээ. Түүний мэдээлснээр, энэ нь хоёр орны хоорондын хурцадмал байдал болон Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг намжаах чухал алхам болж байна.

Тодруулбал,  Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social-д бичихдээ, “Израиль, Иран хоёр улс 12 цагийн турш бүрэн гал зогсоохоор тохиролцсон. Үүнээс 6 цагийн дараа одоогийн, эцсийн ажиллагаанууд дуусах бөгөөд дараа нь албан ёсоор дайн дууссан гэж үзнэ. Бүгдэд баяр хүргэе!” хэмээн онцолжээ.

Мөн тэрээр “24 цагийн дараа дэлхий нийт 12 хоног үргэлжилсэн дайны төгсгөлийг угтаж, энхийн замнал руу эргэн орж байна. Хэрвээ энэ тохиролцоо биелсэн бол олон жил үргэлжлэх, бүс нутгийг бүхэлд нь сүйтгэх дайн болох байсан. Гэвч энэ удаа ийм зүйл болсонгүй, цаашид ч болохгүй” хэмээн нэмж дурдсан байна.

BBC агентлагийн мэдээлснээр, энэ тохиролцоо хэрэгжиж эхэлснээр Ойрхи Дорнод дахь хүчтэй хямрал намжиж, бүс нутгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа аж. Израиль, Ираны хооронд үүсээд байсан хурц сөргөлдөөн богино хугацаанд өндөр эрчимтэй өрнөж, олон улсын анхаарлыг татаад байсан юм. Харин энэ удаагийн эвлэрэл нь цаашдын дипломат яриа хэлэлцээний үүд хаалгыг нээж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC