Манай улсын эмэгтэй шигшээ баг FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ

Манай улсын эмэгтэй шигшээ баг FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ

FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнд 27 улсын 40 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дах өдрөө төв талбайд үргэлжилнэ. Өнөөдөр ДАШТ эмэгтэй баг тамирчдын тоглолтоор үргэлжилнэ.  Манай улсын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ. Харин хоёр дах тоглолтоо Испани улсын шигшээ багтай хийх тов гараад байна.

Манай улсын эрэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо 2019 оны Дэлхийн аварга АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 21:18 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо “Токио-2020” олимпын аварга Латви улсын шигшээ багтай хийж мөн 21:16 харьцаагаар хожигдов. Ингэснээр эрэгтэй шигшээ баг үлдсэн хоёр тоглолтдоо хожиж байж хэсгээсээ гарахаар болж байна.